Оросын стриптиз клубуудын холбооны тэргүүн Лаки Ли 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Сонгуулийн төв хороонд бүх материалаа бүрдүүлж өгчээ.
Алдарт шоумэн одоогоор бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйлд эмэгтэйчүүд хамгаалж, энх тайван, өрөвч зөөлөн байдлыг эрхэмлэнэ гэжээ. Түүний хэлж буйгаар эмэгтэйчүүдийг гомдоох нь хориотой гэнэ.
Тайван амгалан, өрөвч зөөлөн зан нийгмийн бүхий л давхаргад, бүхий л үндэстэн, бүхий л насныханд байх ёстой хэмээсэн байна. Түүнчлэн тайчигч хүүхнүүд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшиж, энэ мэргэжлийн талаарх хүмүүсийн хандлагыг өөрчлөөсэй гэж хүссэн тул сонгуульд өрсөлдөхөөр болсноо ярьжээ.
Үүнээс гадна Лаки Лигийн удирддаг стриптиз клубын холбоо “Superjob” агентлагийг нэр төрд нь халдсан гэж шүүхэд өгчээ. Учир нь тус сайт нээлттэй ажлын байрны зард шоу балетын эмэгтэй жүжигчин шалгаруулж авна гэсэн мэдээллийг тавихаас татгалзсан байна.