Авлигын хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын газарын хэлтэсийн дарга нарыг цагдан хорьж байгаа талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэв. Тэднийг энэ сарын 8-ны өдрөөс яллагдагчаар татсан бөгөөд мөрдөн байцаалтын ажлыг үргэлжүүлж байгаа аж. Шалгалтаар хэрэгт холбогдсон газрын алба, хэлтэсийн дарга нар бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан байна.
АТГ-аас энэ онд 2017 онд Авлига, албан тушаалын хэргийн улмаас нийт 69,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.