Британи, Америкийн эрдэмтэд биднийг хөгжилтэй, сонирхолтой судалгаагаараа үргэлж баясгаж байдаг. Энэ удаад тэд эмэгтэй хүний гоо сайхан нь ид цэцэглэж, бүрэлддэг дундаж насыг тодорхойлжээ.
Саяхныг болтол бараг бүгд л эмэгтэй хүн 30 насандаа хамгийн төгс төгөлдөр болдог гэж баталдаг байв. Тэгвэл гоо сайхны нас цааш нь сунаж, уртасчээ. Шинэ судалгааны үр дүн лав таныг баярлуулна гэдэгт итгэлтэй байна.
Америкийн эрдэмтэд эмэгтэйчүүдийг аль насандаа хамгийн дур булаам байдгийг мэдэхийн тулд манай цаг үеийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн насанд анализ хийж үзжээ.
Орчин үеийн гоо сайхны зах зээл мөнгө саадаг бус, эмэгтэй хүний залуу сайхан насыг удаан хугацаагаар хадгалахад хамгийн тустай зүйл мөн болох нь батлагдав. Бостоны их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар 30-40 жилийн өмнө эмэгтэйчүүдийн хамгийн төгс төгөлдөр харагддаг дундаж нас 33 байсан бол өдгөө энэ тоо нэмэгдэж 38 болжээ.
Судлаачид судалгааныхаа үр дүнг гаргаж авахын тулд “People” сэтгүүлийн сүүлийн 20 жилд гаргасан сэтгүүлүүдэд орсон бүсгүйчүүдэд ажиглалт хийжээ. Мэдээж 38 бол дундаж тоо. Жишээлбэл, хамгийн сайхан эмэгтэйчүүдээр 59 настай Шэрон Стоун, Мишель Пфайффер, түүнчлэн 49 настай Жулия Робертс ч багтсан нь бий.
Тиймээс бүсгүйчүүд нас нэмэхийн хэрээр гоо сайхнаа алдаж байна гэж айж, 20 настай охидыг өөрсдийнхөө өрсөлдөгчид хэмээн хүлээн авах шаардлагагүй ээ. Яагаад гэвэл өнөө цагт эмэгтэйчүүд нас нэмэх тусам улам үзэсгэлэнтэй харагддаг болжээ. Дэлхийн алдартай загвар өмсөгчид, жүжигчид, дуучдыг л ажиглахад тэд 35 наснаасаа хойш илүү үзэсгэлэнтэй харагддаг болсон юм.
Тэгэхээр царай муутай, хөгшин эмэгтэй гэж байдаггүй, гоо сайхнаа мэдэрч чадаагүй бүсгүйчүүд л гэж байдаг ажээ.
2 comments
би үүнтэй санал нэг байна,эмэгтэй хүн нас ахиж үр хүүхэд нь өсөж өндийгөөд ачаалал багасаад ирэхээр илүү өнгө нэмж сэргэдэг шүү,гоо сайханы хагалгаа гэхээсээ илүүтэй өөртөө анхаарал тавьж арьсаа сайн арчлах хэрэгтэй байдаг,арьс гоё байвал ер нь сайхан харагдана шүү
Hamgin gol ni eruul baih heregtei.amidralin hev mayg sain humuus urgelj zaluugaaraa bdag yum da.