Шинэ жилийн чимэглэлээ гадуур явж сонгох цаг зав, мөнгө байхгүй бол гараар хийж, баярын халуухан уур амьсгал оруулах санаануудыг танилцуулж байна.
Хадаастай жүрж
Жүржээр гацуур тоглоом хийж, ширээгээ чимэглэж болно. Конус хэлбэртэй хөөсөнцөрт жүржээ зуушны хатгуураар тогтоогоод л амттай, сайхан үнэртэй хэрнээ өвөрмөц гацуур бэлэн болно гэсэн үг.
Гацуурын мөчиртэй лаа
Шилэн саванд гацуурын мөчир хийж, дээр нь ус хийгээд 1-3 лаа хөвүүлээрэй. Ингээд гэрлээ унтрааж, лаагаа асаахад гацуурын сайхан үнэр өрөөгөөр тархана гэсэн үг.
“Цасан хүн” хөргөгч
Америкийн кинонууд дээр гардаг шиг гэртээ баярын уур амьсгал оруулахын тулд 2-3 минут л хангалттай. Өнгийн наадаг цаасаар хөргөгчөө цасан хүн болгож болно.
Гацуурын чимэглэл
Гацуур, cinnamon буюу шанцны үнэргүйгээр шинэ жилийг төсөөлшгүй. Савхан шанц, гацуурын жижигхэн мөчир, товч байхад л ийм чимэглэл хийж болно.
Сантагийн аяга
Улаан өнгөтэй, нэг удаагийн цаасан аягыг ингэж чимэглээд л гэрийнхэн, зочдоо гайхшируулж болно. Хар бүс нааж, товч бэхлээд л боллоо.
Хундагаар хийсэн чимэглэл
Энгийн дарсны хундагыг баярын уур амьсгал бүрдүүлэхэд ашиглаж болно. Ёроолоор нь эргүүлээд, гацуурын боргоцой, мөчир, тоглоом, жүрж тогтоож болно. Ингээд дээр нь лаа тавиарай. Хүсвэл хүзүү хэсгийг нь туузаар ороож болно.
Цаасан цэцгэн титэм
Энгийн өнгийн цаасыг нэг удаагийн тавагтай ашиглаж, ийм цэцгэн титэм хийгээд, хаалгандаа өлгөж болно.
Маш энгийн гацуур
Цаасаар конус хэлбэртэй зүйл хийгээд, түүнийгээр саагаар ороож наагаарай. Гацуурын бөмбөлгийн оронд чихэр нааж болно.
Чийдэнгээр хийсэн гацуурын тоглоом
Чийдэнгээр дэлгүүрийнхээс дутахааргүй гоё тоглоом хийж болно. Усан будаг, хэдэн ширхэг товч, сувс байхад л Санта, буга, цасан хүн, гацуур хийж болно.
Мөчрөөр хийсэн гацуур
Ойгоос мөчир цуглуулаад сайтар угааж хатаасны дараа хутгаар хэмжээг нь тохируулан зүсч, гацуур нааж, чимэглэнэ.
Аягаар хийсэн цасан хүн
Энгийн хуванцар аягыг цавуугаар нааж, ийм цасан хүн бүтээгээрэй.
Жүржээр хийсэн баглаа цэцэг
Хайртай хүндээ барих шинэ жилийн цэцэг тань өвөрмөц байг. Ингэхийн тулд гацуурын мөчир, боргоцой, хүрэн өнгийн сав, жүржтэй байхад л баярын “баглаа” бэлэн боллоо гэсэн үг.