“Хоолой өвдлөө” гээд тоохгүй явах нь аюултай

Эрс тэрс хүйтэн цаг уур амьсгалтай манай орны хувьд иргэд хоолойн өвчинөөр өвдөх нь түгээмэл. Ханиаж найтаах үед өвчин үүсгэгч нян агаарт цацагдаж, арчуур, сав суулга, цагаан хэрэглэл зэрэгт наалддаг байна. Хувийн ариун цэвэр сайн сахиагүй, “хоолойн өвчин”-ийг тоохгүй явах, дур мэдэн эм уух нь өвчнийг эдгээх биш архагшуулан хүндрүүлж зүрх бөөр үе мөчид эмгэг үүсгэдэг аж. Түүгээр ч зогсохгүй цочмог идээт үрэвслийн хүндрэл нь залгиур орчмыг буглааж цээжний голтын эрхтэнд халдварлаж, үхэлт хүргэх аюултай болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулав. Тиймээс өвдсөн даруйд нарийн мэргэжлийн эмчид хандаж, тохирсон эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай аж.

4 thoughts on ““Хоолой өвдлөө” гээд тоохгүй явах нь аюултай

  1. suvd 2017-12-24 13:10 at 13:10

    HOOLOI UVDVUL GANDANGIIN NOGOON ARTS HANDLAAD HOOLOIGOO ZQILAAD BAS UUJ BAI UTGUN HANDLANA HUUHED YLGAAGUI

    Хариулах
  2. Номиун 2017-12-24 18:54 at 18:54

    Өнөөдөр монгол улсад яс, үе мөчний өвчлөл өндөр түвшинд байна. Залуу насандаа хоолой нь өвддөг байсан хүмүүст энэ өөрчлөлт илүүтэй ажиглагддаг. Мэргэжлийн эмчийн зөвөлгөөний дагуу зөв төгс эмчлүүлэх ёстой. Монголд яс сийрэгжилтээс илүү остеоартроз буюу үений мөгөөрсний өөрчлөлт маш ихээр тохиолдож байна. Энэ өвчинг эхнээс зөв эмчлүүлэхгүй бол мэс заслын түвшинд хүрдэг тохиолдол маш их байдаг. Хамгийн гол нь зөв урьдчилан сэргийлэх нь эрүүл амьдрах үндэс болдог.

    Хариулах
  3. zochin 2017-12-24 21:33 at 21:33

    hooloin hamgiin sain emneleg haana baidag ve,tuslaach

    Хариулах
    1. зочин 2017-12-25 10:54 at 10:54

      1-р эмнэлэг хамгийн сайн нь юм бна лаа

      Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн