Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дуурийн театрын барилгыг шинээр барина – updown.mn

Дуурийн театрын барилгыг шинээр барина

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав.

Уулзалтаар, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа.

 Энэ хүрээнд Сөүл хотод Гранд опера Чингис Хаан дуурийг тоглуулахаар талууд санал солилцлоо.Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугамаар Монгол Улсад Дуурийн театрын барилгыг шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлэхээр саналаа хэллээ.

Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Гранд опера Аида дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2 thoughts on “Дуурийн театрын барилгыг шинээр барина

  1. Б. Жамбалсүрэн 2017-12-24 09:27 at 09:27

    Улсын нүүр царай болсон дуурийн театрийг шинчлэх болсон доо . Үнэхээр нэг сайхан барилга орд харш дутаж байгаа шүү? манай дуучидаас материалга тал нь үнэхээр хоцорч байгаа шүү. Энэ асуудлыг урлагынхан сайн дэмжээд өгөөч . ард түмний хандив босгосон ч болно шүү дээ ? Урлагын шинэ ордонтой болох бололцоо байна шүү?

    Хариулах
  2. Нэргүй 2017-12-24 16:36 at 16:36

    Байгалийн музей юу боллоо Худал хошгируулцгаах юм

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн