Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргажээ. Тэрбээр олон нийтийн цахим сүлжээнд хүчирхийллийн хохирогч болсон гэх ноцтой зүйлс ярьсан охин Г.Номуундарьд тохиолдсон энэ хэргийн үнэ мөнийг олж тогтооход анхаарлаа хандуулж, шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэж үзжээ.

Гомдолд мэдүүлснээр ” 2015 оны зургадугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх Богд Жвазандамын гудамж 61-5 дугаар байрны …тоот гэх газарт…овогтой…гэх этгээдүүд миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарьд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндэж, бие эртхэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд нь маш ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдалыг охиноосоо асууж тодруулсаны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Аав хүний хувьд охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүдэд шударга мөрдөн байцаагч, прокурор, шүүхээр шалгагдан хуулийн хариуцлага хүлээх ёстой” гэж үзэж байна гэжээ. 

Эрүүгийн хуулийн 122.1-д зааснаар Арванзургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэрэгт тав хүртэл жилийн  хорих ял оногдуулна” гэж зүйчилсэн байдаг.

 

 

By updown

2 thoughts on “Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, ерөнхий прокурорт гомдол гаргажээ”
  1. шудрага мөрдөн байцаагч чухал шүү хүний зовлонгоор тоглох хуулийн хүмүүс олон болж бид төрдөө ч итгэж чадахаа больж дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн