Польшийн Краков хотын Ягеллоны их сургуулийн Анагаахын коллежийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулжээ. Тэд найз бүсгүйтэйгээ удаан хугацаанд үерхэж буй гэх 50 залуу эрийн гарыг ажиглаж, дараа нь тэдний хайртай бүсгүйчүүдийн статистик мэдээллийг судалжээ.

Тэгтэл ядам хуруу нь урт эрчүүд илүү төгс биетэй буюу нарийхан бэлхүүс, том хөхтэй бүсгүйчүүдтэй уулзах магадлал нь өндөр байдаг байна. Судлаачид энэхүү хурууны урт нь эхийн хэвлийд байхад эрэгтэйчүүдийн тестостерон даавар маш их байсантай холбон тайлбарладаг.

Судалгаанд оролцсон эрдэмтэн Береника Куна “Нүдээр хийсэн ажиглалтаас харахад эмэгтэй хүний биеийг үнэлэхдээ эрчүүд бэлхүүс, цээж хэсгийг илүү анхаардаг. Энэ нь тухайн эмэгтэйн нөхөн үржих чадварын талаар үнэн дохио өгдөг хэсэг юм” гэж мэдэгджээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар тестостерон даавар ихтэй буюу ядам хуруу нь урт эрчүүд илүү булчинлаг, спортлог байдаг гэнэ. Учир нь энэ даавар нь булчинг илүү хурдан хөгжихөд нэмэр болдог байна.

By updown

One thought on “Ядам хуруу нь урт эрчүүд гоолиг бүсгүйчүүдтэй учирдаг”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн