БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэх иргэдэд тавьдаг шаардлагыг өөрчилжээ

БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэх иргэдэд тавьдаг шаардлагыг өөрчилжээ. Гэрээний заалтад мэргэжлийн бус ажилчны буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр тус улсад таваас дээш жил оршин суугаагүй байх гэсэн заалт оруулсан байна. БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэдээлснээр нэмэлт өөрчлөлт ирэх оноос хэрэгжих гэнэ. Түүнчлэн  виз авахаар материалаа өгөөд татгалзсан хариу авсан иргэдэд тайлбар бүхий хуудас олгодог байсан. Саяханаас тус Элчин сайдын яамнаас дээр хуудсыг олгохоо зогсоосон байна. Үүний оронд  тухайн иргэний  паспортын арын хуудсан дээр улаан өнгөөр он сар өдөр болон тоо дардаг болжээ.

Виз олгохоос татгалзсан шалтааны тайлбар

  1. Пасспортны хүчинтэй хугацаа дууссан
  2. Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1 (хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан.
  3. Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчсөн.
  4. Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлээгүй.
  5. БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцөлийг хангаагүй.
  6. а) Хуурамч материал бүрдүүлж өгсөн (орох эрхийг _жилээр хаасан). b) Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй. c) Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй . d) Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
  7. Зорчих зорилго тодорхойгүй байсан.
  8. Төлбөрийн чадвар зэрэг нь визний хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй. (Хууль бусаар оршин суух, ажиллах магадлал өндөр)
  9. A) Уригч тал нь хүн урих эрхгүй байсан. Уригч талын өмнө нь урьсан хүмүүсээс тус улсад хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан.
  10. Уригчтайгаа төрөл садан болон ямар холбоотойгоо баталж чадаагүй.
  11. Бусад a) Утсаар холбогдох боломжгүй байсан. Нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөлгүй өөрийн хүсэлтээр пасспортаа буцааж авсан.

3 thoughts on “БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэх иргэдэд тавьдаг шаардлагыг өөрчилжээ

  1. зочин 2017-12-20 11:49 at 11:49

    Нэг улсад нэвтрэх гээд чадаагүйн төлөө улаан бичиглэл хийж болдог юм уу. Даварч байна аа. Хүний өмч.

    Хариулах
    1. aaa 2017-12-20 15:28 at 15:28

      Ulsiin umch gej yavdag baihaa

      Хариулах
  2. MMM 2017-12-20 15:27 at 15:27

    pasportnii urd Ulsiin umch gej bichyylsen baij,Solongosuud arai davarch bgaa yum bishyy. deerees ni Isus gej munhruulna.arga hemjee avaach ee ene deer suuj bgaa nuhdyyd ee,Neg udur ard tymen bosoj balarah vii dee.

    Хариулах

aaa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн