Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ П.Орхонд нийслэл дэх Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс гурван өрөө байр бэлэглэж, “Алтан соёмбо” гардуулжээ. Тус аймагт “Соёмбо” уран бүтээлийн нэгдлээс санаачлан “Алтан соёмбо” гардуулах хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулах үеэр салбартаа өндөр амжилт гаргасан манлайлагчдаа шагнаж урамшуулсан байна. Гавьяат тамирчин П.Орхон нь Зүүнбаян-Улаан сумын уугуул юм.