Теннисчин асан Анна Курникова, алдарт дуучин Энрике Иглесиас нар анх удаа үрийн зулай үнэрлэлээ. Курникова энэ сарын 16-нд Майами хотод төрсөн бөгөөд хоёр ихэр хүүхэдтэй болжээ.
Хамгийн сонирхолтой нь теннисчин бүсгүйг жирэмсэн болсон тухай хэн ч мэдээгүй байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр ихрүүдэд Николас, Люси хэмээх нэр хайрласан гэнэ.
Анна Курникова өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас хойш олны өмнө гарч ирээгүй юм. Тухайн үед тэрбээр Майамид завиар зугаалсан билээ. Өнгөрсөн онд тэрбээр ээж болох хүсэлтэй байгаа мэдэгдэж, 10 жилийн дараа төрнө гэж байсан.
Анна Курникова, Энрике Иглесиас нар 2001 оноос хамт амьдарч байгаа юм. Тэднийг хуримаа хийсэн гэж хүмүүс ярьж, хуруун дахь том чулуутай бөгжийг нь харуулж байсан боловч үүнийг батлах нотолгоо олдоогүй байна.