Эрүүл мэнд

Согтууруулах ундааг хэр хортойгоор нь жагсаавал…

Ширээ дүүрэн идээ будааны ард шилтэй цэнхэргүйгээр сууна гэдэг том баяр, найзуудын уулзалтыг хамгийн утгагүй зүйл болгох мэт. Та өөрөө архи огт амсдаггүй байсан ч зочдодоо зориулан ямар нэгэн согтууруулах ундаа тавьдаг л биз дээ. Тэгвэл маргааш өглөө нь цоо эрүүл босохын тулд биед хор багатай ямар архи уух вэ?

Улаан дарс, оргилуун дарс багахан хэмжээгээр уух нь ашигтай гэдгийг та мэдэх байх. Харин хатуу архины хувьд илүү хэцүү. Тиймээс хатуу архийг хорын зэргээр нь жагсаалт гаргасныг хүргэж байна. Их Британийн Вант улсын Химичдийн нийгэмлэгээс гаргасан энэхүү жагсаалтыг харж байж, та сонголтоо хийгээрэй.

№5 Ром дарс

1-374 Согтууруулах ундааг хэр хортойгоор нь жагсаавал...

Далайн дээрэмчдийн дурладаг энэ ундааг бараг ашигтай гэж хэлж болно. Үүнд кали, фосфор, цайр их хэмжээгээр агуулагддаг. Тиймээс та спиртийн төрлийн энэ ундаанаас их хэмжээгээр хэрэглэхээр болбол хордох магадлал тун бага. Гэхдээ ямар нэгэн коктейль байдлаар хийгдээгүй, цэвэр ром дарс гэдгийг санаж яваарай.

№4 Текила

2-325 Согтууруулах ундааг хэр хортойгоор нь жагсаавал...

“Долоолоо, залгилаа, хазлаа”. Энэ бол текилагийн уриа. Текила маш хатуу ч ашигтай. Түүнд жимсний полисахарид агуулагддаг бөгөөд энэ нь ходоодны хүчлийг зохицуулж, шархнаас болж өвдөлт үүсэх үед тусалдаг. Тиймээс текилаг бага хэмжээгээр хэрэглэх нь эмчилгээний шинж чанартай юм. Үүнээс гадна давс хэрэглэснээр биед усыг хадгалж үлддэг болохоор өглөө усгүйдэж, ам хатахгүй гэсэн үг.

№3 Архи

3-294 Согтууруулах ундааг хэр хортойгоор нь жагсаавал...

Цагаан архи хортой чанараараа нэгдүгээрт ороогүйд гайхаж байна уу? Архи бол нэр хүнд муутай спиртийн төрлийн ундаа ч хор багатайд тооцогддог. Архинд будагч бодис, амт оруулагч зэрэг байдаггүй, маш цэвэр гэдгээрээ онцлогтой. Архийг сахараар биш, зөгийн балаар хийсэн бол бараг л эрүүл ундаанд тооцогдоно. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж яавч болохгүй. Учир нь архи бусдаас илүү шарталт, хордлого үүсгэдэг. Түүнийг хуурамчаар хийхэд хялбар. Архийг байнга хэрэглэснээр архинд донтох өвчтэй болно.

№2 Виски

4-259 Согтууруулах ундааг хэр хортойгоор нь жагсаавал...

Спиртийн төрлийн энэ ундаа нь хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг эллаговын хүчлийн эх үүсвэр. Энэ хүчил нь хавдрын эсийг устгаж, эрүүл эс рүү орохоос сэргийлдэг ч гэж ярьдаг. Гэхдээ виски этанолын агууламж өндөртэй. Энэ нь биед маш хурдан шимэгдэж, цагийн дараа л таны нүдэнд хорвоо ертөнц дайвалзаж харагдах болно. Харин өглөө гэхэд та шартчихсан хэвтэж байх вий. Тиймээс энэ ундаанд тийм их мөнгө зарцуулах хэрэгтэй юу гэдгээ дахин нэг бодож үзээрэй.

№1 Шарз буюу коньяк

5-239 Согтууруулах ундааг хэр хортойгоор нь жагсаавал...

35 миллилитр коньяк нь хоногийн С витамины хэрэгцээг хангах гайхамшигтай. Гэхдээ энэ ундааг олон жил хадгалснаар бие махбодыг хордуулахя янз бүрийн бодис үүсдэг байна. Коктейлийг их хэмжээгээр хэрэглэх нь мэдрэлийн системийг хордуулдаг. Уг нь энэ ундаа судас тэлэх сайн чанартай. Коньякийг 50 мл-ээс хэтрүүлэлгүй хэрэглэвэл ашигтай.

Харин шарталтын хувьд бид 10 онооноос 8 оноог өгч чадна. Тийм болохоор л хортой архины нэгдүгээрт орж байгаа юм.

Гэхдээ сайн санаж яв. Ямар ч архийг их хэмжээгээр хэрэглэх нь хортой бөгөөд биед дасал үүсгэдэг. Тиймээс спиртийн төрлийн ундааны хэрэглээгээ бууруулж, спортоор хичээллэн, хошин шогийн мэдрэмжээ хөгжүүл. Тэгсэн цагт та гашуун ундаагүйгээр ч ямар ч баярыг хөгжөөж чадна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close