Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдэд л сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм. Харин ажилдаа орж байгаа 0-3 насны хүүхэдтэй эхэд олгохгүй юм. Хөтөлбөрт хамрагдсан эцэг, эх тэтгэмж авахдаа ямар материал бүрдүүлэх вэ. Үүнд,
Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эхчүүд:
- Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлтОрон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсаргана.
- Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.
- Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул 2018 оны эхний сард багтаж материалаа аваачиж өгөх ёстой юм байна. Өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж улиралд 240 мянгыг олгох учраас эхний улиралд ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.
Харин Ихэр хүүхдийн тэтгэмжинд хамрагдах хүсэлтэй бол:
Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Тухайлбал, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ээж хоёр сая төгрөг авна. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авна гэж ойлгож болно.
Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:
Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх хэрэгтэй аж.
0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд:
0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар болгон 50 мянган төгрөг олгохоор болсон. Уг тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгох бөгөөд тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх:
Оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт,
Орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй.
Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс хэрэгжих тул оны дараа материалаа аваачиж өгөх ёстой.
3 comments
Саын байна уу манай хүү Сэлэнгэд төрөд одоо тэндээ бүртгэлтэй байдаг харин би УБ Баянзүрх Хужирбуланд бүртгэлтэй байдаг тэгэхээр би цалинтай ээж хөтөлбөрд хамрагдахин тулд хана очиж материалаа өгөх ёстой вэ.Хүү мань хүүхдийн мөнгө сэлэнгэс авдаг.
sain bainu bi hotod torson odo end Tur orson suuga hayga bga endese orj boloh bolu
Та нар халамжийн ажилтантай очиж уулзаачээ