2017-12-18 14:181min01

220 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэсэн залуусын ард томоохон бүлэлглэл байгаа юу?

xar tamhi

Цагдаагийн байгууллага 220 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж явсан 22-25 насны гурван залууг энэ сарын 14-нд баривчилжээ. Тэднийг Хан-Уул дүүргийн XI хорооны орчимд их хэмжээний хар тамхи тээвэрлэж явах үед нь ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, тусгай ажиллагааны албан хаагчид илрүүлсэн байна. Хэрэгт холбогдсон Ж, Б, Л нарын цаана хар тамхи борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг томоохон бүлэглэл байж болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллага үзэж байгаа аж.