УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин хүчирхийллийн хохирогч болсон гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тэрбээр улс төрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг, хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан юм. Харин түүний аав Д.Гануяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед сэтгэл санааны хувьд асар хүнд хямралд орчихсон байсан юм билээ. Эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн асуудлыг өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэр тэр LIVE-аас мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна. Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцэсээ хүртэл явна” гэжээ.
Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн зүгээс бичлэгийг устгуулахаар хэнд ч хандаагүй гэнэ. Гэхдээ энэ бичлэг үнэхээр тусч байгааг тэрбээр хэлсэн юм.