Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд зохион байгуулах гэж байна.

Тус наадамд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 12-р сарын 1 – 12-р сарын 15-ны өдөр хүртэл явагджээ. Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залуу, Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн NEXT STOP наадамд 1000 гаруй хүн нэр дэвшсэн аж. Үүнээс УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Оюун-Эрдэнэ, Н.Амарзаяа, Зам Тээврийн Дэд сайд Б.Цогтгэрэл нар 2017 оны шилдэг “Бүтээгч улс төрч залуу”-д нэр дэвшжээ.

Ч.Явуу

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны шилдэг “Бүтээгч улс төрч залуу”-д нэр дэвшжээ”
  1. Эцэг эхээс заяасан нэрээ цэвэрлэчихээд шилдэгт нэрээ дэвшүүлэх байсан юмдаа. Их эвгүй сэтгэгдэл төрж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн