Тайланд улс Солонгосын хойгийг тойрсон таагүй уур амьсгалыг бууруулахын тулд АНУ, БНАСАУ-ын хоорондын хэлэлцээнд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар тус улсын Аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн тэргүүн Ванлол Ронгсано АНУ-ын Төрийн департаментын БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тухай төлөөлөгч Жозеф Юнтай уулзалт хийх үеэрээ мэдэгдсэн байна.
Тэрбээр “Тайланд улс БНАСАУ-ын төлөөлөгчдийг хэлэлцээний ширээний ард суулгахад туслахад бэлэн байна” гэжээ. Түүнчлэн АНУ-ыг Солонгосын хойгийг тойрсон ээдрээт асуудлыг энхийн хэлэлцээний замаар шийдвэрлээсэй гэж хүслэг гэжээ.
Тайландын газар нутагт БНАСАУ-ын ЭСЯ одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хоёр улс худалдааны харилцаатай ч Худалдааны яамных нь мэдээлж буйгаар энэ оны сүүлч гэхэд БНАСАУ-тай хийх худалдааны ажиллагаагаа бүрэн зогсоохоор болсон гэнэ.