Нийгэм

ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 01-нээс Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газар, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу явуулж байгаа эсэхийг Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу тус тус танилцжээ.

Дүнг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, танилцах ажиллагаагаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт эрх бүхий албан тушаалтнуудаас хүлээн авсан зарим зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хугацаа хэтрүүлэн шалгаж шийдвэрлэсэн, шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байсан байна. Мөн Гадаадын иргэн харьяатын газарт эрх бүхий улсын байцаагч нараас зарим гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн даруйд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, шийтгэл оногдуулсан хэргийг прокурорт танилцуулаагүй, гадаад улсын иргэдтэй холбоотой зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчийг оролцуулаагүй, торгууль төлөгдсөний дараа шийтгэх хуудсыг бичсэн гэх зэрэг илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Гадаадын иргэн, харьяатын газарт прокурорын шаардлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хугацаатай албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: : http://prokuror.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Огт ажлаа хийдгүй юм байналээ, гомдол гаргаад ч нэмэргүи, Манай хүү нэг засварын газарт бүхэл бүтэн жип машинаа эвдүүлж ,тоглуулчихаад,тусгай зөвшөөрлийг нь шалгаад өгөөч гэж, Бүдханд гээд байцаагчид хандаад өчнөөн сар болоход нэг ч удаа очиж өгөөгүй, өөрийнхөө машинаар хүргэж өгөөд, буцаагаад хүргээд өгье, гээд ч хөдлөөгүй,ийм байгуулгын хэрэг байдгиймуу, хайран татвар төлөгчдийн мөнгө.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close