Өчигдөр (2017.12.14)хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км зайд, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Яармагийн спорт цогцолборын ард 2.2 га барилгажаагүй талбайг ашиглахаар болжээ. Ингэснээр бага дунд орлоготой өрхүүдийн худалдан аван чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болж, хотын төвлөрөл багасна гэж эрх баригчид үзэж байна. Мөн 198 өрхийн 12 давхар гурван блок орон сууцны барилга 6767.3 ам.метр талбайтай 210 хүний ажлын байр 150 машины зогсоол бүхийжижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгохоор төлөвлөж байгаа аж. Төслийн 73 хувь нь орон сууцных, 27 хувь нь худалдаа үйлчилгээний бүс байх аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн