Дэлхийд

Салма Хайек Уэйнштэйнд олон жил дарамтлуулж байснаа дэлгэв

Холливүүдийн алдарт  жүжигчдийн нэг Салма Хайек продюсер Харви Уэйнштэйнд хэрхэн дарамтлуулж байсан түүхээ дэлгэжээ. Нэрт продюссер Салма Хайекийг олон удаа өөртэй нь унтахыг шаардаж бэлгийн дарамт үзүүлсэн байна. Хайек  “хамт шүршүүрт орох, шүршүүрт орж байгаагаа түүнд харуулах, түүгээр өөртөө массаж хийлгэх, түүний нүцгэн найзаар өөртөө массаж хийлгэх, түүгээр аман сэкс хийлгэх, өөр эмэгтэйтэй хамт нүцгэлэх” гэх мэт Уэйнштэйны шаардлагыг эсэргүүцсэнийхээ төлөө “ална” гэсэн сүрдүүлгийн үг цөөнгүй сонсчээ. Түүнийг татгалзсан хариу өгөх бүрт Уэйнштэйн галзууртлаа уурлаж,  “Би чамайг ална. Чадахгүй гэж бодож байна уу” хэмээн сүрдүүлж  байсан гэнэ.

Салма Хайек Мексикийн нэртэй зураач эмэгтэй Фрида Калогийн тухай “Фрида” кинонд түүнтэй хамтран ажиллаж байсан юм. Гэхдээ тэр киноны зураг авалтын турш зохиолын эхийг өөрчилж, Хайекийг аль болох нүцгэлэх, сэксийн үзэгдлүүдэд тоглуулах өөрчлөлтүүдийг оруулдаг байжээ. Ингээд Хайек нэгэнт эхэлсэн кино төслөө амжилттай дуусгахын тулд уг кинонд нүцгэлж, өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байгаагаар зургаа авхуулахад хүрсэн байна. Ийм хүнд хэцүү сорилтыг давсныхаа дараа Хайек “Урлагийн замналынхаа түүхэнд анхны бөгөөд сүүлийн удаа сэтгэлээр гүн унаж, бүх бие нь өөрийн мэдэлгүй чичирч, амьсгал нь дээрдэж, зогсоо зайгүй уйлж” байснаа дурсжээ.

 Хайекийн хувьд өндөр үнээр бүтсэн “Фрида” кино сүүлд Оскарын зургаан шагнал авсны нэг нь түүнд ирсэн шилдэг жүжигчний шагнал байсан юм.

Салма Хайек энэ явдлыг олон жил нууцалж ирсэн ч өөр олон жүжигчин бүсгүйчүүд түүхээ дэлгэсний дараа нийтэд зарлахаар шийджээ. Одоогоор Уэйнштэйн болон түүний хуульчид продюсерыг ганц ч удаа хүчээр бусдыг эзэмдээгүй, бүгд тохиролцсон үйлдэл байсан гэж, бүсгүйчүүдийн гомдлыг няцаасаар байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close