Хүнийг зөвхөн БҮЖИГЛЭСНИЙХ нь төлөө дургүйцэж, харааж, зүхнэ гэж юу байхав дээ. Үүнд ноцтой шалтгаан бий.
Ядуурал, хагарал, талцал, шударга бус байдал, өр зээл гэх мэт өнөөдрийн нийгмийн дампууралд Элбэгдоржийг ямар нэгэн хэмжээгээр буруутай гэх ойлголт олны дунд түгээмэл байгаагийнх нь л илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл ёс суртахууны хариуцлага нэхэж байна, гэхдээ бухимдал их учир тийн гаж байдлаар илэрч буй хэрэг.
Тэрбээр 27 жилийн турш бүхий л үйл явдлын голд, гол тоглогч нь явжээ.
/Гэхдээ гол цөмд явж ирсэн бүгдийг тийн буруутгадаг ч юм биш/. Тэр бүхний ЭЦЭСТ, Монгол хүн мянга мянгаараа ядуурч туйлдсандаа инээж бүжиглэх ч “эрхгүй” байхад гайхалтай сайхан зүйлс амлаж явсан гол дүрийн хүн юу ч болоогүй юм шиг бүжиглэж байдаг нь огтоос ёс суртахуунгүй хэрэг учраас, наад зах нь удирдагчийн манлайлал, үлгэрлэл гэдэг юм бүр таг байгаа болоод л тэгэж бухимдацгаагаад байгаа хэрэг. Заримд нь бүр даапаалж, доромжилж, тохуурхаад байгаагаар ойлгогдох нь тодорхой, тэгээд л хараагаа биз ээ. Бүжиглэсэн бүхнийг тэгж хараагаад байдаггүй л санагдах юм. Олон ч хүмүүс бүжиглэж буйгаа тавьж л байсан.
Түүнээс биш тэр хүний бүжиглэх эрхийг хааж боосон, эсвэл монголчууд сайн яваа нэгэндээ муу байдаг, эсвэл баяр хөөртэй байгаа нэгнээ үзэн яддаг гэх мэт тайлбар энд ямар ч үндэслэлгүй.
Бас “Ядуурсан нь өөрсдийн чинь буруу шүү дээ, Төр засаг, ямар нэгэн удирдагчийн буруу огт биш. Арчаагүй залхуу, чадваргүйдээ ядуурчихаад бусдаас буруу хайж болохгүй. Буруугаа бусдаас хайдаг монгол зан” гэх мэт тайлбарыг бол бүр ч хүлээж авахгүй. Ингэхэд ямар ч ард түмний 30-40 хувь нь арчаагүй чадваргүй байдаггүй юм, тийм хүмүүс арван хувиас дээш гардаггүй. Бас бид арчаагүй чадваргүйдээ Солонгост очиж ажил хийгээд байдаг ч юм биш. Нийгмийн, удирдлагын хамааралтай ядуурал өндөр хувьтай байгаа шүү.
https://www.facebook.com/879864848708789/videos/1969152616446668/
Б.Номинчимэд
4 comments
Тусгай хангамжийг одоо энэ нөхөр эдэлж байна. АНУ-ын даалгавар биелүүлж өөрсдийгөө баяжуулаад болоо гэж үү. Ард олон нь баяждаггүй улс түүний удирдагч хариуцлага хүлээдэг баймаар. Сайхан ярьдаг лектор сайд ч байна. Ер нь ард олныг залхааж эхэллээ.
ene yavch zugeergui ichih nuur gej alga
Энэ ер нь эрүүл хүн биш, эсвэл Эрдэнэт минийх боллоо гэж галзуурлаа дарж чадахгүй баярлаж, хөөрч байх шиг байна.,нүгэлт хар гай.
Ene hun mongold yamar ih gai avchirsaniig mongol hun buhen meddeg baih estoi , medej ch bga baih , gehre odoo yagaad ingeed \ bujigleed, bayasaad \ yavdag iig uugshuuleed baigaag M. Enhbold terguutei humuus l medeh baih da …