2017-12-14 10:491min019

Жилийн 50 сая хүртэлх төлбөртэй дунд сургуулиудыг шалгана

4551

Үндэсний аудитын газраас 1.5-50 сая төгрөгийн төлбөртэй хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийхээр болжээ. Дотооддоо боловсрол, чанараараа дээгүүрт эрэмбэлэгддэг МУИС, Анагаахын их сургуулийн жилийн төлбөрөөс 15-22 дахин илүү төлбөртэй эдгээр сургуулийн сургалтын чанар нь авч байгаа төлбөртэйгээ хэрхэн дүйж байгааг шалгах төдийгүй төлбөрийн зохицуулалтгүй өнөөгийн байдлыг цэгцлэх зорилготой юм байна.

Улаанбаатарт төрийн өмчийн болон хувийн өмчийн 214 дунд сургууль ажиллаж байгаагаас 90 нь хувийн өмчийн сургуулиуд байдаг аж.