Далдын хар малгай өмсөхөөр хэнд ч харагдахгүй болно гэж үлгэр дээр л гардаг. Тэгвэл энэ мөрөөдөл бодит амьдрал дээр биелэгдэж буй бололтой.

Ойрын үед олон нийтийн сүлжээгээр Хятадын сонирхогчдын нэг бичлэг хит болж байна. Байгалийн гоо үзэмж дунд нэг эр гэнэт алга болох ажээ. Тэрбээр гартаа үл үзэгдэгч шидэт алчуур барьсан нь энэ. Гэрэл алчуур нь бага зэрэг ойж байгаагаас бусдаар бол хүн харагдахгүй.

Энэ эр алчуураа тунгалаг материал бүхий квантын даавуугаар хийсэн гэж ярьж байна. Энэ нь хүний эргэн тойронд байгаа гэрлийн долгионыг тусгах замаар хүнийг харагдуулдаггүй гэнэ. Энэ мэдээлэл Хятадын мэдээллийн бүх сувгаар цацагдаж, Нийгмийн аюулгүй байдлын яам нь ч сонирхож байгаагаа илэрхийлсэн гэнэ. Учир нь энэ алчуур тагнуулын ажиллагаанд хэрэг болж мэднэ гэж үзжээ.

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=CIBaTVwAVVE

By updown

2 thoughts on “Хятадууд үл үзэгдэгч алчуур зохион бүтээжээ”
  1. худлаа л харагдаад байна даа зөвхөн хүн нь алга болоод байна эсвэл хувцас даавуу хоёр биесээ харагдуулахгүйгээр програмчилсан бол нүүр гар нь харагдаж байвал үнэмшиж болох байлаа киноны тусгай ефектийн программ ашигласан бичлэг л байна урд нь нэг хятад харь гаригийн хүний цогцос оллоо гэж худлаа сенсаци шааж байсан

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн