2017-12-13 10:161min02

Суданд шархадсан монгол цэрэг эх орондоо эмчлүүлж байна

tov

Өмнөд суданд энхийг сахиулахаар яваад шархадсан цэргийн албан хаагч эх орондоо иржээ. Цэргийг тус улсад эмчлэх боломжгүй байсан учраас хэд хоногийн өмнө эх орон руу нь буцаасан байна. Энэ тухай БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр энхийг сахиулагч цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өвчтөн халдварт өвчин тусаагүй, байраа тохижуулах ажил хийж байгаад гар хуруугаа гэмтээсэн ч ГССҮТ-ийн эмч нар хурууг нь тайрах шаардлагагүй гэж оношилсон байна.