Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сарын байдлаар 29576 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар буюу 4251-ээр өссөн гэсэн үг юм. Гэмт хэрэг ийнхүү өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3765 (30.2%), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 905 (11.2%), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 196 (54.6%)-гаар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2017 оны 11 дүгээр сард 3612 болж, өмнөх оны мөн үеэс 1127 (45.4%)-гоор өсөж, өмнөх сараас 140 (4.0%)-өөр өссөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний 11 сард 191.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 71.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 35.7 (22.9%) тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 32.0 (80.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Гэмт хэргийн улмаас 2017 оны эхний 11 сард 9604 хүн гэмтэж, 1325 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 836 (8.0%)-аар буурч, харин нас барсан хүн 496 (57.9%)-аар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 оны эхний 11 сарын байдлаар 34.7 мянга болж, 1645 (4.7%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 17.0 мянга (49.0%) нь эмэгтэйчүүд байна.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 58 (6.5%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 692 (21.2%), согтуугаар үйлдэгдсэн хэрэг 1435 (28.1%)-аар бууржээ. Харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 127 (8.6%)-гоор өссөн байна. 18, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2017 оны эхний 11 сард улсын дунджаар 147 болж, өмнөх оны мөн үеэс 17 (13.1%)-оор өссөн байна.
Улсын хэмжээгээр 2017 оны эхний 11 сард 77.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 10.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1869 (2.4%)-өөр буурч, харин баривчлагдсан хүн 5438 (2.1 дахин)-аар өссөн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1262 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 69 (5.2%)-өөр буурсан байна. Малын хулгайн гэмт хэрэг 844 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 2.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 91 (12.1%)-ээр өссөн байна.