2017-12-12 11:381min00

Харүмафүжигийн хэрэг прокурорт шилжжээ

haru

Японы цагдаагийн газар сүмогийн их аварга асан Харүмафүжи Бямбадоржийн доод зиндааны бөхдөө халдаж, гэмтэл учруулсан хэрэгтэй холбоотой материалуудыг прокурорын газарт шилжүүлжээ. Тоттори мужийн цагдаагийн газраас даваа гарагт илгээсэн энэхүү баримтаар прокурорын газар яллах дүгнэлт гаргах юм.

Цагдаагийн газраас мэдээлж буйгаар Харүмафүжи Бямбадорж Таканоиваг Тоттори хотын нэгэн бааранд өнгөрсөн аравдугаар сард шанаадаж, караокены алсын удирдлагаар цохижээ. Үүний улмаас Таканоива толгойдоо бэртэл авч, 10 орчим хоног эмчлүүлсэн байна.