Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу 300 ширхэг тарваганы арьс нууж, хууль бусаар хил давуулах гэж оролджээ. Улс хоорондын зорчигч тээвэрлэдэг 5673 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь төрийн өмчит Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлтэй бөгөөд жолооч нь төрийн албан хаагч байсан аж.
Өнгөрсөн лхагва гаригт болсон энэ хэргийн тухай өмнөд хөршийн хэвлэлд мэдээлснээр төрийн албан хаагчид нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээ зөрчиж, хууль бус үйлдэл хийлээ хэмээн онцолсон байна. БНХАУ-ын хуулиар тус тээврийн хэрэгслийг улсын өмчөөр хураан авч, тус жолоочийг 5-9 жил хорих хуультай байдаг аж.