Европын хамгийн бага цалинтай улсаар Украин тодорлоо. Texty.org.ua судалгаа шинжилгээний төвөөс Европын орнуудад ажил эрхэлдэг хүмүүс хэдий хэмжээний цалин авдгийг судалжээ. Гэтэл Украинд дундаж цалин татвараа төлсний дараа 190 евро байна. Харин Молдав 216 евро, Азербайжан 232 евро байгаа юм. Харин хамгийн өндөр цалинтай нь Швейцарь улс орж байна. Тус улсад нэг хүн дунджаар 4421 еврогийн цалин авдаг бол Исландад 3440 евро, Норвегид 3405 евро байгаа юм.