Муслим шашинт зургаан орны иргэдэд тавьсан Ерөнхийлөгч Трампын хоригийг зогсоох шийдвэрийг АНУ-ын Хавай мужийн Холбооны шүүх гаргалаа. Шүүх АНУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан хориг нь Үндсэн хуульд нийцэхгүй, хүмүүсийг арьс өнгө, угсаа гарлаар ялгаварласан гэж үзсэн байна.
Олны эсэргүүцэлтэй тулгарсан энэ шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг Холбооны шүүх үүрэг болгоход Ерөнхийлөгч Трамп хилийн хоригийн төсөлдөө өөрчлөлт оруулан, шинэчилсэн зарлигт гарын үсэг зурсан юм. Гэвч өмнөх хориг болон Товчхондоо “гадаадын террористуудаас улс орноо хамгаалах тухай Ерөнхийлөгчийн зарлиг” хэмээн нэрлэгдсэн шинэ зарлиг хил хоёрт онцын ялгаа байхгүй байна гэж шүүгчид үзжээ.
Шинэ зарлиг өнөөдрөөс (2016.03.06) хэрэгжих байв. Зарлигт энэ өдрөөс эхлэн дөрвөн сарын турш аль ч улсын иргэдээс цагаачлал хүссэн өргөдөл хүлээн авахгүй байх. Судан, Сири, Иран, Ливи, Сомали, Йемен зэрэг зургаан орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт оруулахгүй байх зэрэг заалт бий. Холбооны шүүхийн шийдвэр Трампын эсрэг гарснаар Ерөнхийлөгчийн засаг захиргаа шинэ зарлигаа нэн даруй зогсоож, хилээр орох зорчигчдод хэрэгжүүлж буй хяналт, шалтгалтыг хуучин хэвээр үлдээх юм.