Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан хоёр сурагч сураггүй алга болжээ. 10 настай Б, 7 настай Н нар өчигдөр (2017.03.16) 13:00 цагт гэрээсээ гараад эргэж ирээгүй байна.
Ар гэрийнхэн нь энэ тухай шөнийн 00.30 цагт аймгийн ОБЕГ-т мэдээлснээр хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн зургаан албан хаагч, цагдаагийн байгууллагын дөрвөн албан хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Одоогоор хүүхдүүдийн сураг хараахан гараагүй байгаа ажээ.