З.Энхболд: ОУВС бурхан биш

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дарга З.Энхболд “ОУВС бол бурхан биш. Тэдэнд Монгол Улсын хүүхдүүд хүүхдийнхээ мөнгийг авна уу, долоон төрлийн татвар нэмнэ үү огт хамаагүй. Гагцхүү Рио Тинтогийн дансыг Монголоор дамжуулахгүй гэдэг шаардлагыг хүчингүй болгосон. Энэ бол ОУВС-гийн номер нэг зорилго. Өнгөрсөн дөрвөн жил тэдэнтэй яагаад хамтарч ажиллаагүй вэ.
Тухайн үед валютын дутагдал үүссэн. Гэхдээ бид ОУВС-гаас авах уу, олон улсын чөлөөт зах зээлээс бонд босгох уу гэдэг хоёр сонголтын өмнө байсан. Улмаар бонд босгосон. Нөгөө муу хэлүүлээд байдаг “Чингис” бонд юм. Тавьж байгаа шаардлага нь хөрсөнд буудаггүй. Ялангуяа мөнгийг гадаад дансаар явуул гэдэг шаардагыг нь хүлээж аваагүй юм, бид. ОУВС-гийн бүх зүйлийг нь үнэн гэж бодож болохгүй. Тэр чинь бурхан биш. Зүгээр л Монголд хөрөнгө оруулсан гадаадын компанийн эрх ашгийг хамгаалдаг. Дүрэм нь ч тийм. Валютын дутагдалд орвол өгдөг. Гэхдээ янз бүрийн нөхцөл дагалдуулдаг л байгууллага. Тэр Монгол Улсын хөрсөнд буудаггүй, онцлогт тохирдоггүй юм” гэв.
Эх сурвалж: https://newspress.mn/v1/p/news/1444