Дэлхийд

Панамын баримтыг дэлгэсэн сэтгүүлчийн үхэлд найман хүнийг сэжиглэж байна

Панамын баримтуудыг дэлгэсэн сэтгүүлчдийн нэг, Мальтийн эрэн сурвалжлах сэтгүүлч Дафни Каруана Гализиагийн амь насыг хөнөөсөн хэрэгт найман хүнийг сэжиглэн баривчилжээ. Тэд өмнө нь ял эдэлж байгаагүй бөгөөд Мальтийн иргэд аж. Сэжиглэгдэж буй найман хүнийг 48 цагийн хугацаатай байцаах гэнэ. Хэрэв сэжигтэй зүйл олдохгүй бол суллах юм байна.

Сэтгүүлч Дафни Каруана энэ оны 10 дугаар сарын 16-нд гэрийнхээ ойролцоо  автомашинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрч,  амиа алдсан юм. Тус улсын эрх баригчид энэ хэргийг “хүн амийг санаатайгаар хөнөөсөн хэрэг” гэж тодорхойлоод буй. Түүнийг хөнөөх болсон шалтгаан нь Ливи улсаас Европ руу түлш шатахууныг нууцаар оруулж ирж буй хэргийг мөрдөж байсантай нь холбоотой гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close