Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү, тус улсын Батлан хамгаалахын саяд Мухаммед бен Салман Аль Сауд “Time” сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан онлайн санал асуулгын дүнгээр энэ оны шилдэг хүнээр тодорчээ. Энэ тухай тус хэвлэлийн сайтад мэдээлсэн байна.
Саудын Арабын ханхүүгийн төлөө санал асуулгад оролцогчдын 24 хувь нь саналаа өгсөн байна. Тэрбээр авлигын эсрэг байр сууриараа энгийн уншигчдын талархлыг хүлээжээ. Угсаа залгамжлагч ханхүү Салман энэ оны 11 дүгээр сарын 4-нд авлигатай тэмцэх хороог удирдаж, эрх баригч гэр бүлийн 10 гаруй гишүүн, тус улсын нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүдийг саатуулан хорьсон. Тэд бүгд албаны эрх мэдлээ хувьдаа ашигласан, мөнгө угаасан, хуурамч гэрээ байгуулж, авлига, хээл хахууль авсан, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Жагсаалтын хоёрдугаар байрт #MeToo хөтөлбөрийн оролцогчид 6%-ийн саналтайгаар бичигджээ. Сэтгүүлийн уншигчдын санаа бодол редакцийн санаа бололтой огт нийцэхгүй байгаа гэнэ. Тус сэтгүүл өнөөдөр (2017.12.06) оны шилдэг хүний сонголтоо зарлах юм.