Өнөөдөр (2017.12.05) АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж өгөв. Ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын захирлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох, боловсролын байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг батлах, суралцагчдад ногдох хувьсах зардлын хэмжээг үндэслэлтэй, оновчтой болгон тогтоох, хууль бусаар олгогдсон хувьсах зардлыг төсөвт буцаан төвлөрүүүлэх арга хэмжээ авах соёлын өв нэвтрүүлэх чиглэлээр яамны гүйцэтгэх үүрэг, тавих хяналтыг сайжруулахыг хүслээ.
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагууд 2015, 2016, 2017 оны I улирлын байдлаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан юм. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.