Аризона мужийн харьяат 21 настай ихэр ах дүүс болох Мэтт, Майк Шлепп нар Брэд Питтэй адилхан болохын тулд 20 мянган долларыг гоо сайхны мэс засалд зарцуулжээ.

Майк хамрынхаа хэлбэрийг өөрчилж, хацар, доод эрүү, эрүүндээ суулгац тавиулсан бол Мэт хамар, доод эрүүгээ өөрчилжээ. Тэдэнд нийт 41 ширхэг шаазан суулгац суулгасан байна.

Гараагаа дөнгөж эхэлж буй ихэр жүжигчид мэс заслын дараа сэргэх гэж нэлээд хэдэн сарыг зарцуулсан бөгөөд зөвхөн шингэн хүнсээр хооллож байжээ.

Ерөнхийдөө тэд мэс засал хийлгэж, хамаг мөнгөө барсан ч эсрэг хүйсийнхэн дундаа илүү алдартай болж эхэлсэндээ сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Тэднийг олон охид эргүүлж, араар нь ярьцгаадаг болсон гэнэ. Брэд Питтийн хувилбарууд болж чадаагүй ч тэд охидын сэтгэлийг булаах болсондоо тун баяртай байх болжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн