Манай улсад гэрээгээр ажиллаж байгаа 1200 орчим Хойд Солонгосын иргэнийг энэ онд багтаан нутаг буцаахаар болжээ. Тус улсын иргэдийг НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд ийм шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс оронд 100,000 орчим Хойд Солонгосчууд ажиллаж, жилд $500 сая орчмын орлогыг Засгийн газартаа төвлөрүүлдэг  гэсэн тоог НҮБ гаргажээ. Гэвч энэ мөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байна гэж НҮБ үзсэн тул Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг тушаасан юм.

By updown

2 thoughts on “Хойд Солонгосын 1200 гаруй иргэн ирэх оноос өмнө нутаг буцна”
  1. хойд солонгосын эмч нарийг монголд урьж гэрээгээр ажиллуулвал болох уу ? эмч

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн