Нийгэм

Ховд аймгийн Засаг даргыг албан үүргээс нь чөлөөлөв

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг албан үүргээс нь чөлөөлжээ. Тус аймгийн МАН-ын хорооны гишүүд өнгөрсөн сарын 30-нд хуралдаж, 93 хувийн саналаар уг шийдвэрийг гаргаж, намын хорооны гишүүдийг нөхөн сонгож,  бусад зохион байгуулалтуудын асуудлыг хэлэлцсэн байна. Мөн гишүүдийн олонхийн шаардлагаар аймгийн намын хорооны Бага хурлыг ирэх 2018 оны нэгдүгээр сард багтаан хуралдуулахыг намын дэд дарга, тэргүүлэгчдэд үүрэг болгожээ. Тус аймгийн МАН-ын хороо нь 2015 оноос хойш хуралдаж чадахгүй хоёр жил болсон байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close