Такаинова А.Баасандорж Хакүход хүндэтгэлгүй хандсанаас болж зодуулжээ
2017-12-01 14:04

Японы сүмо бөхийн холбоо их аварга ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн зүгээс доод зиндааны бөхдөө хүч хэрэглэсэн шалгалтын урьдчилсан дүнг танилцуулжээ.
Д.Бямбадоржийн хувьд Такаинова А.Баасандоржийг 10 дугаар сарын 25-нд хамт ууж суухдаа зодож, гэмтэл учруулснаа хүлээсэн байна.Түүнчлэн энэ өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал А.Баасандоржийг есдүгээр сард өөрт нь хүндэтгэлгүй хандсан, бүдүүлэг үг хэлсэн гэж загнасан гэнэ.
Ингээд Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг шанаадаж, Хакүхо М.Даваажаргалаас уучлалт гуйхыг шаарджээ. Гэтэл Таканоива уучлалт гуйхаас татгалзсан тул Харүмарфүжи түүнийг шанаадаж, толгой руу удирдлагаар цохисон байна.