Бали аралд Агунг галт уул дэлбэрснээс болж Денпасарын нисэх онгоцны буудалд саатуулагдсан Хятадын 17 мянган жуулчныг нүүлгэн шилжүүлэхийн тулд тус улс Индонез руу зургаан онгоц илгээжээ. Энэ мэдээллийг БНХАУ-ын Төв телевизээр цацсан байна. “China Eastern”, “China Southern” компаниудын нисэх онгоц Гуанжоу, Шэньжээнээс Бали руу ниссэн байна. Индонез улс Агунг гал уулын дэлбэрэлтээс болж аялал жуулчлалдаа их хэмжээний хохирол амсаж байгаа юм. Зөвхөн арваннэгдүгээр сарын 28-нд л гэхэд 443 нислэг цуцлагдсанаас болж 59 мянган зорчигч нисч чадахгүйд хүрчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн