Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ч хууль зөрчиж буй жолооч нарыг илрүүлэх зорилгоор Замын цагдаагаас тогтмол хяналт, шалгалт явуулж байна. Шалгалт өнөөдөр (2017.03.15)-аас эхэлсэн бөгөөд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт хоёр сарын аяны хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Аяныг Замын цагдаагийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-тай хамтран зохион байгуулж буй юм.
Ирэх тавдугаар сарын 15-н хүртэл үргэлжлэх дээрх аяны хүрээнд цагдаа нар эрхээ хасуулаагүй жолооч нарт сануулга, мэдээлэл өгөх гэнэ. Мөн жолоодох эрхээ хасуулсан иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа.
Хуулийн байгууллагын гаргасан судалгаагаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын 80-90 орчим нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах ял эзэлдэг байна.