Богд Хааны Ордон музейд өнөөдөр (2017.11.30) “Чулууны гайхамшиг” үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богд нарын хэрэглэж байсан эд баялаг, гадаадын зочид, элч төлөөлөгчдийн бэлэглэсэн олон төрлийн эрдэнэс, эд зүйлсийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Тус музйд Богд, хатдын тансаг чамин хийцтэй, урлагийн бүтээл болсон эрдэнийн чулуун эдлэлүүд хадгалагдаж байна.