Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Куала-Лампурын нисэх онгоцны буудалд очих үедээ биедээ өөрийг нь хөнөөсөн хорны эсрэг ерөндгийг авч явж байсан гэж Малайзын “The Star”-т мэдээлжээ.

Шинжээчдийн мэдээлснээр түүний үүргэвчинд атропины 12 ширхэг бэлдмэл байсан гэнэ. Энэ нь VX хэмээх Ким Чен Намын арьснаас илэрсэн хор болон мэдрэлийн саажилтаас сэргийлдэг бэлдмэл юм байна.

Ким Чен Намыг Куала-Лампурын нисэх онгоцны буудалд байхад нь хоёр эмэгтэй нүүрэнд нь VX хор шингээсэн зүйл цацаж, амийг нь егүүтгэсэн билээ.

By updown

One thought on “Ким Чен Уны ах өөрийг нь хөнөөсөн хорны ерөндгийг биедээ авч явж байжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн