Болгарын хувцасны “Dukyana” брэнд өвлийн хүйтэнд ямар ч байсан хөлдөх үхэхээргүй дулаахан ноосон цамц гаргажээ. Энэ цамцыг өмссөн байхад та даарахгүй нь сайхан ч хөдөлж, ажиллах ямар ч боломжгүй юм. Урт ноосон цамцны үнэ 280 доллар.
Том, чөлөөтэй ноосон цамц моданд орсон энэ үед дизайнерууд цааш ахиж, бусдыг гүйцэж түрүүлэхээр шийдсэн нь энэ бололтой. Нэхмэл эдлэлийн тодорхойлолтод дурьдаж байгаагаар энэ цамц нь сунадаггүй, биед сайн нийцдэг гэнэ.
Мэдээж энэ цамцыг харсан хүмүүс тоглоом шоглоомоор дараах хувцаснуудтай зүйрлэсэн байна.