Өнгөрсөн сарын 11-12-нд шилжих шөнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд дулааны худагт хүн амины хэрэг гарч хоёр хүн амины хэрэг гарсан. Тухайн үед ойр орчмын дулааны худгийг хариуцдаг 805-р ангийн алба хаагч траншейнд гал гарч байгааг шалгахаар очсоноор нас барсан иргэдийг олж, цагдаагийханд дуудлага өгсөн байдаг.
Шалгалтын явцад нас барсан иргэд нь тодорхой оршин суух хаяггүй, 40 настай эмэгтэй Э, 48 настай, эрэгтэй Б нар болох нь тогтоогдсон юм. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн 10-р хорооны оршин суугч 28 настай Батцэнгэл нь хамтран амьдрагч 32 настай Э-гийн хамт үйлдсэн болохыг цагдаагийнхан илрүүлсэн билээ. Тэд дахин нэг хүний амь насыг бүрэлгэсэн нь нотлогджээ. Хэрэг гарахын өмнө Прокурорын байгууллагаас Хан-Уул дүүргийн нутаг, Зайсан толгой орчимд нэг эр бусдад хорлогдон амиа алдсан байдалтай олджээ. Хэргийг шалгах явцад сэжигтэн Батцэнгэл Зайсан толгой орчимд хүн амины хэрэг үйлдсэнээ хэлсэн байна. Талийгаач нь сэжигтэний хамтран амьдрагч Э-тэй өмнө нь холбоотой байсан аж.