Дэлхийн хамгийн идэвхтэй, аюултай гэмт хэргийн бүлэглэлтэй улс орнуудын жагсаалтыг Дэлхийн эдийн засгийн форумын мэргэжилтнүүд гаргажээ. Тэд дэлхийн 138 орны гэмт хэрэгтнүүдийн нөлөөллийг судалсны дараа ийм жагсаалт хийсэн байна. Улс орнуудад аюулгүй байдлаар нь 1-7 баллын оноо өгсөн байна. Ингээд жагсаалтад Норвеги, Финлянд зэрэг улсын гэмт бүлэглэлүүд бизнест бараг нөлөө үзүүлдэггүй болох нь батлагдаж, 6,1, 6,8 оноогоор тэргүүн эгнээнд бичигджээ.
Харин хамгийн аюултай улс орнуудын жагсаалтад дараах улс багтсан байна.
№1 Сальвадор
Энэ улс долоон баллын системээс 1,5 оноо авч, дэлхийн зохион байгуулалттай гэмт хэрэгт хамгийн ихээр өртсөн улс боллоо. НҮБ-ын мэдээллээс үзэхэд энд 100 мянган хүн тутамд 108-аас илүү хүн амины хэрэг гардаг байна. Өмнөд, Хойд Америкийн зааг дээр байрладгаасаа болоод мансууруулах бодисын худалдаа эрхлэгчдийн ажлаа явуулах хамгийн таатай газар болдог.
№2 Гондурас
НҮБ-ын статистикаар 2014 онд Сан-Педро-Сул хотод 100 мянган хүн амд ногдох хүн амины хэргийн тоо 171,2 байв. Гэмт хэргийн бизнест үзүүлэх нөлөөлөл 2,4 балл байдаг. Энэ бүхэн нь Гондурасыг дэлхийн хамгийн харгис хатуу улсын нэгд оруулжээ.
№3 Венесуэл
Эндхийн хамгийн аюултай газар бол Каракас. Энд 100 мянган хүн тутамд 130 аллага ногддог. Зохион байгуулалттай гэмт хэрэг улс төрийн тогтворгүй байдлаас болж илүү их нөлөө үзүүлэх болжээ. Тус улс аюулгүйн үнэлгээгээр 2,5 оноо авсан байна.
№4 Мексик
Тус улсад дайн дажин болоогүй. Гэхдээ өнгөрсөн онд Мексик улс зэвсэгт мөргөлдөөн болж буй улс орнууд дахь амиа алдагсдын тоогоор хоёрдугаарт бичигдэж байсан юм. Жил бүр энд хэдэн мянган хүн төр засгийн төлөөлөгчид, хар тамхины томоохон худалдаачдын хоорондын тэмцэлд үрэгддэг. Статистикаас үзэхэд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 20 мянган хүн амиа алджээ. Тус улс 2,6 оноо авсан байна.
№5 Гватемал
Тус улс Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчдээс 2,7 оноо авчээ. Түүнчлэн НҮБ-ын тооцооллоор хүн амины хэргийн түвшнээр эхний 10-т багтаж байна. 1996 онд Гватемалд иргэний дайн болсны дараа “18 дугаар гудамжны дээрэмчин”, “Сальватручийн мара” хэмээх хоёр том бүлэглэл тус улсын хяналтандаа авчээ.
№6 Ямайк
Марихуаны үндсэн экспортлогч, Латин Америкийн орнуудаас кокаин нийлүүлэх хонгил болдог газар. Үүгээрээ Ямайк 2,9 оноо хүртжээ.
№7 Колумб
Зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагаагаараа тус улс 2,9 оноо авчээ. Колумб нь кокаины үндсэн нийлүүлэгчид тооцогддог бөгөөд коканы хууль бус нийлүүлэлтийн талбай нь 100 мянган га байдаг. 2017 он гарсаар тус улс гэмт хэрэгтнүүдээс 337 тонн кокаин хураан авчээ.
№8 Чад
Эндхийн гэмт хэрэгтнүүд “Боко харам” хэмээх бүлэглэлийн радикал исламистуудтай холбоотой байдаг. Тэд ихэвчлэн алт, нефтийг хууль бусаар хил нэвтрүүлэх ажлыг явуулдаг байна. Түүнчлэн Арабын хойгт кокаин, марихуан нийлүүлдэг. Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчдийн үнэлгээгээр Чад улс 7-гоос 3,1 оноо авчээ.
№9 Перу
Тус улсад хар тамхи дамжуулах сүлжээ байдаг, коканы экспортоор дэлхийд хоёрдугаарт ордог, хүчирхийллийн түвшин их ч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэрэг доод түвшинд байна. Энэ нь хоорондоо хамтран ажилладаг гэр бүлүүд “хар зах”-ыг хянадагтай холбоотой. Тус улсын аюулгүй байдлыг шинжээчид 3,2 оноогоор үнэлжээ.
№10 Йемен
Дэлхийн хамгийн аюултай орнууд дотроо хамгийн аюулгүйд нь тооцогдож байна. Тус улс 7-гоос 3,3 оноо хүртжээ. Ийм таагүй үзүүлэлт гарсан нь тус улсын хүн ам ядуурж, хуситууд болон төр засгийнхны хооронд зэвсэгт тэмцэл 2014 оноос үргэлжилж байгаатай холбоотой.
1 comment
бурхан минл энэ жагсаалтад монгол минь орчихгүй байгаасай