Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд өчигдөр нийт зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс нэг хүний амь нас хохирчээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан 31 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага оноосон байна.
Зам тээврийн ослоор бэртэж гэмтсэн зургаан осол хэргийг цагдаа нар шалгаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн “Хурд” хорооллын байрны урд замд амины Toyota Sai маркийн автомашины жолооч Б нь Toyota Prius Ж жолоочтой автомашитай мөргөлдсөн ослыг Хан-Уул дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Чингэлтэй дүүргийн Галдан бошготын гудамж, 57-р сургуулийн урд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Д мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.