11 дүгээр сарын 22-ны өглөө 07.00 цагт үед Амгаланжалбуу овогтой Мягмарсүрэн нь хичээлдээ явлаа гээд гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл тав хоног сураггүй алга болсон манай сайтад хандсан юм. Тэрбээр гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртик, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй гэрээсээ гарсан байна. 171-172 см-ийн өндөртэй туранхай, хамаатан садан болон нийлдэг найз нөхөдийндөө очоогүй гэлээ.
Бид түүний эгчтэй нь холбогдоход “Дүү маань алга болоод тав хонох гэж байна. Гэтэл цагдаагийн байгууллага үл ойшоож камерийн бичлэг шалгуулах гэхээр хөдлөж өгөхгүй хэцүү байнаа. Өнөөдрийг болтол ямар ч сураг гарсангүй ээ. Өнөөдрөөс зарим нэг дэлгүүрийн камерыг шалгаж байна. Бид дүүгээ байж болох бүхий л газраар явж хайлаа” гэлээ. Амгаланжалбуу овогтой Мягмарсүрэн нь урьд өмнө нь ингэж алга болж байгаагүй, цахим тоглоом тоглодоггүй гэдгийг гэрийнхэн нь хэлж байсан. Үзсэн харсан хүн байвал ар гэрийнхэнтэй нь холбоо барьж туслаарай. Холбоо барих утас: 99787632, 95152765, 96623336.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=100324