УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ бие том ч жижиг зүйлсэд дуртай бололтой. Цас бударсан амралтын энэ сайхан өдөр тэрбээр агаарт гарангаа бяцхан байшин, машин хоёроо сурталчлаад авав. Тэрбээр “Mini машин, tiny байшин. Minimalist үзэл сэтгэлгээ ба зүй зохист зөв хэрэглээг нийгэмд танигдсан хүмүүс урлаг соёл, спортынхон ,улс төрчид уриалж, үлгэрлэж манлайлах учиртай болов уу. Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж, үрэгдэж хувь хүн өрх бүлээс эхлээд улс орноо…” хэмээн “Твиттер”-тээ жиргэж, зургаа тавьжээ.
Үнэхээр ч Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын хэлдэгчлэн “Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай болжээ” гэдэгчлэн аварга гишүүн маань минималист хэв маягийг эрхэмлэж, бусдыг ч зөв зүйлд уриалан дуудаж буй бололтой.