Английн Гейнсборо хотын иргэд удахгүй болох Зул сарын уур амьсгалыг мэдрэх гэж төв талбайдаа цугларчээ. Тэд цаг гаруйн хугацаанд гайхамшгийг хүлээн зогссон боловч харамсалтай нь тэдний хүсэн хүлээсэн зүйл ирсэнгүй. Тодруулбал, тэд зар сурталчилгаан дээр гардаг шидэт ачааны машиныг харж чадалгүй, гэр гэрийн зүг буцацгаажээ.
Гэтэл энэ бүхний буруутан нь “Coca-Cola”-ны ачааны машины жолооч болж таарчээ. Жолооч эр хотын төвд хурдан очихын тулд замаа товчлохоор шийдэж, тариалангийн талбай руу орсон биш, шаварт шигдээд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлж чадахгүй болсон байна.
“Coca-Cola” компанийн төлөөлөгчид ч мянга мянган хэрэглэгчээсээ уучлалт гуйж, ачааны машин яагаад саатсаныг мэдээлжээ. Тус компани хоёр дахь жилдээ Их Британийн хотуудаар зул сарын ачааны машинаа аялуулж байгаа юм. “Coca-Cola”-гийнхан ачааны машинаа явуулахдаа хийжүүлсэн ундаагаар дүүргэж, таарсан хүмүүстээ үнэ төлбөргүй түгээдэг ажээ. Тус аялал энэ сарын дундаас Лондон хотоос эхэлсэн бөгөөд Зул сарын өдөр гэхэд ачааны машин гарааны цэгтээ хүрч ирэх ёстой юм байна.
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=PfiAkYvUGM0