МАН-ын XXVIII Их хурал өчигдөр хаалтаа хийлээ. Тус хуралд оролцсон төлөөлөгч нар өнгөрсөн шөнө шинээр бүрдсэн Бага хурлын анхдугаар хуралдаанаа хийж ерөнхий нарийн бичгийн даргаа сонгожээ.
МАН-ын дарга хамтран ажиллах хүсэлтэй байгаа хүнээ ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж Бага хурлаараа хэлэлцүүлэн сонгуулдаг уламжлалтай. Энэ дагуу У.Хүрэлсүх ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг улираан томилох саналаа гишүүдэд танилцуулжээ. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай нэр дэвшсэн бөгөөд Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргаар улираан томилжээ.